Үйлчилгээний нөхцөл
Нийтлэг үндэс
- Эхлэл электроникс ХХК -ийн интернэт худалдааны албан ёсны вэб сайт бөгөөд энэхүү журам нь уг вэб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
- Энэхүү журам нь худалдан авагч худалдан авалт хийх, үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсаны үндсэн дээр хэрэгжинэ.
- Энэхүү журмын хэрэгжилтэнд Эхлэл электроникс ХХК /цаашид компани гэх/ болон хэрэглэгч /цаашид худалдан авагч гэх/ хамтран хяналт тавина.
- Хэрэглэгч ehlel.mn цахим худалдааны үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч майл хаягаар баталгаажуулсны үндсэн дээр вэб сайтаар худалдаа хийх, үйлчилгээ авах эрхтэй болно.
Хэрэглэгчийн хариуцлага
- Цахим худалдааны тэмдэгтүүд нь “Эхлэл электроникс” ХХК-ийн өмч бөгөөд бараа бүтээгдэхүүний тэмдэгтүүд нь Брэндүүдийн өмч болно. Энэхүү вэб сайтын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.
- Вэб сайтын ажиллагаа, түүний аюулгүй байдал, цахим худалдааны хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг “Эхлэл электроникс” ХХК бүрэн хариуцна.
- Хэрэглэгч нь ehlel.mn системд нэвтрэх цахим шуудан болон нууц үгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэний улмаас учирсан аливаа хохирлыг “Эхлэл электроникс” ХХК хариуцахгүй болно.
- Хэрэглэгч вэбсайтын талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмж зэргийг чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.
- Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.
- Хэрэглэгч худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ албаны болон гэрийн хаягаар хүргүүлэх боломжтой.
- Хэрэглэгч энэхүү цахим хуудсаар худалдан авалт хийснээр үйлчилгээний нөхцөлтэй танилцсан, зөвшөөрсөнд тооцно.