“Эхлэл Электроникс” ХХК нь Үндэсний хөрөнгө оруулалттай Эхлэл группийн охин компани бөгөөд 2019 онд үүсгэн байгуулагдсан билээ. Үүсгэн байгуулагдсан цагаасаа гар утасны дагалдах хэрэгсэл чиглэлээр бүтээгдэхүүн хөгжүүлэлт, үйлдвэрлэл, дизайн боловсруулалт, Монгол Улсын болон Олон Улсын зах зээл дээр борлуулалтын үйл ажиллагаа явуулж буй арвин туршлагатай.   Технологи нь хүний чадавхыг нэмэгдүүлэн хөгжил дэвшлийн шинэ үе шат руу хөтөлдөг. Хэрэглэгч биш бүтээгч ард түмэн болж үндэсний төгрөгөө чангатгах, үндэсний дархлаа болох эх орны баялгийг бүтээх, тэр дундаа технологийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг гаршуулан нутагшуулах зорилго тээн бид бүхэн ажиллаж байна.    Одоогийн байдлаар дотооддоо гар утасны утастай чихэвч, цэнэглэгч залгуурын төрлийн 6 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотооддоо, 20 гаруй бүтээгдэхүүний загвар дизайн, техникийн үзүүлэлтийн хөгжүүлэлт хийн, Монгол хүний хэрэглээнд төгс зохицох бүтээгдэхүүнийг захиалгаар БНХАУ-д үйлдвэрлүүлэн борлуулж, борлуулалтын дараах үйлчилгээг цогцоор нь үзүүлж байна.

Монгол улсын Электроникийн Анхдагч Бренд

Шилдэг технологи

Технологи нь хүний чадавхыг сайжруулж, биднийг оюун ухаан, хөгжил дэвшлийн шинэ эрин үе рүү хөтөлдөг. Бид хэрэглэгч биш хийдэг бүтээдэг ард түмэн болгох үндэсний дархлааг тогтоох эх орны баялгийг бүтээхийг зорин ажиллаж байна. Манай компани одоогоор 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн хөгжүүлэн амжилттай хэрэглэгчдэд хүргээд байна.   

Алсын хараа

Бидний алсын хараа бол хариуцсан ажилдаа эзэн байж аюулгүй найдвартай технологийг бий болгохыг хичээдэг. Бидний алсын харааны гол цөм нь Инноваци, Тогтвортой байдал, Нийгмийн хариуцлага юм. Бид ирээдүй хойч үедээ илүү сайхан технологийг өвлүүлэн үлдээхээр зорино ажиллаж байна.

Эрхэм зорилго

Бидний эрхэм зорилго бол хувь хүмүүс болон байгууллагуудад өөрсдийн чадавхыг бүрэн дүүрэн ашиглах боломжийг олгодог онцгой технологийн шийдлүүдийг хангах явдал юм. Бид дэлхийн хамгийн нэр хүндтэй брэндүүдтэй өрсөлдөж, дэлхийн хэмжээний хүчирхэг хүчин болохыг эрмэлзэж байна.Үндэсний болон дэлхийн брэнд болох бидний эрхэм зорилго бол зүгээр нэг өндөр зорилго биш энэ нь бид хэн бэ? юунд итгэдэг вэ? гэдгээ илэрхийлсэн илэрхийлэл юм. Бид ирээдүйнхээ төлөө сэтгэл догдолж, алсын хараа, үнэт зүйлдээ үнэнч байж зорилгодоо хүрнэ гэдэгтээ итгэлтэй байна. Технологийн хөгжлийг Монголдоо авчрахын төлөө бид цуцашгүй урагшилсаар байх болно

Хэрэглэгчдийн сэтгэгдэл

NEW PRODUCTS EVERY DAY

КОМПАНИ ТҮҮХ

2017

5 сард үүсгэн байгуулагдсан ба өөрсдийн загварын чихэвч, цэнэглэгч кабель гаргасан.

2019

Анхны 5 бүтээгдэхүүн

Нийт 300 гаруй бүтээгдэхүүн нийлүүлэлт хийх гэрээт харилцагчидтай болсон.

2020

“Анхны экспорт худалдаа” – Энэтхэг улсын Aimjoro компанитай 20 гэрээт борлуулагч дисрибютерийн гэрээ хийж 20,000USD экспорт борлуулалт хийсэн.

Хөдөө орон нутаг 21 аймаг борлуулалт – Монгол улсын 21 аймаг хөдөө орон нутгаар нийт 500 гаруй борлуулагчаар дамжуулан борлуулалт хийдэг болсон.

 

20 нэр төрлийн бүтээгдэхүүн – USB, чихэвч, цэнэглэгч, адаптер, повербанк нийт 20 гаруй нэр төрдийн бүтээгдэхүүн хөгжүүлж гаргасан.

Шинэ үйлдвэр – 1200m- иж бүрэн тоноглолт 20 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмж бүхий үйлдвэр байгуулсан.Нийт бүтээгдэхүний 40% буюу USB, адаптер, чихэвчийг Монгол улсдаа үйлдвэрлэж байна.

2022

4 Албан ёсны Showroom 2 Улаанбаатар хотод 4 талын байршилд албан ёсны дэлгүүр showroom-ийг байгуулсан.

 

Турк улс экспорт – Турк улсад хөрөнгө оруулалтын форум зохион байгуулж 2 сая долларын хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээ байгуулсан.

4 Албан ёсны Showroom 2 Улаанбаатар хотод 4 талын байршилд албан ёсны дэлгүүр showroom-ийг байгуулсан.

ОХУ Улсад салбар нээсэн – ОХУ-д өөрсдийн компанийн Branch салбараа нээн бүтээгдэхүүн экспортлон гаргаж байна.