Нууцлалын баталгаа
- Ehlel Электроникс нь www.ehlel.mn сайтаар үйлчлүүлэгч, хэрэглэгчдийнхээ мэдээллийн нууцлалын халдашгүй байдлыг чандлан нэн тэргүүнд тавьж ажиллана. Хэрэглэгч та www.ehlel.mn вэб хуудсаар үйлчлүүлж гишүүн болох нь дараах нууцлалын баталгааг хүлээн зөвшөөрсний илрэл юм.
- www.ehlel.mn вэб хуудсанд оруулж өгсөн бүхий л мэдээлэл нь мэдээллийн санд аюулгүйгээр хадгалагдах болно. Оруулсан мэдээллүүд зөвхөн гишүүдэд тустай нөхцлөөр буюу гишүүдийн хүсэлтэнд хариулах, цааш цаашдын үйлчилгээнд шинэчлэл хийхэд анхаарах, гишүүдтэй холбоо барих зэрэгт ашиглагдана. Мөн гишүүд өөрийн оруулсан мэдээллээ хэдийд ч харж, өөрчлөх боломжтой байна.
- Хэрэглэгчдийн мэдээллийг SSL (Secure socket layer) буюу мэдээллийг өндөр нууцлалтайгаар интернетээр дамжуулах технологиор хүлээн авч хэрэглэнэ. Таны оруулсан хувийн мэдээллийг чандлан хадгалж хэн нэгэн гуравдагч этгээдэд дамжуулахгүй бөгөөд мэдээллийн бааз нь янз бүрийн халдлагуудаас найдвартай хамгаалагдсан байх болно. Мөн гишүүн өөрөө мэдээллийн аюулгүй байдлаа хангах үүднээс гуравдагч этгээдэд нэвтрэх нэр, нууц үгээ дамжуулахаас зайлсхийх хэрэгтэй.
- Хууль хяналтын байгууллагын албан ёсны шаардлага баримт дээр үндэслэн хамтран ажиллаж байгаа нөхцлөөс бусад ямар ч нөхцөлд мэдээллийн нууцыг бусдад дамжуулахгүй чандлан хадгална.
- Цахим дэлгүүрийн үйлчилгээндээ зөвхөн насанд хүрэгчдэд үйлчлэх ба насанд хүрээгүй хүүхэд эцэг эхийн хамт үйлчилгээний нөхцлийн дагуу худалдаа, үйлчилгээ авах боломжтой. Хэрвээ хүүхэд нь эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр мэдээлэл оруулсан бол Интернет худалдааны мэргэжилтэн гишүүний эрхийг түдгэлзүүлэх эрхтэй байна.