Захиалгын мэдээлэл
- Хэрэглэгч ehlel.mn цахим худалдааны системийг ашиглан 24 цагийн аль ч цагт хэдэн удаа захиалга хийж болно.
- Хэрэглэгч нь зөвхөн цахимаар худалдан авалт хийх бөгөөд, зөвлөгөө болон туслалцааг утас, чат, и-мэйлээр авах боломжтой.
- Хэрэглэгч нь захиалга хийснээс хойш 24 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга нь баталгаажина.
- Захиалгын төлбөр 24 цагийн дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдах болно. Нэгэнт цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд хэрэглэгч хүсвэл захиалгыг дахин шинээр захиалах боломжтой.
- Хэрэглэгч 48 цагийн дотор төлбөрийг гүйцэтгэж чадаагүй захиалга цуцлагдсан тохиолдолд “Эхлэл электроникс” ХХК ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.
- Хэрэглэгч нь ажлын өдрүүдийн 09:00-18:00, Амралтын өдрүүдээр 09:00-18:00 цагуудаар утсаар холбогдож мэдээлэл авах, тодруулах бүрэн боломжтой байна.
- ehlel.mn цахим худалдааны систем нь хэрэглэгчийн хийсэн захиалгын төлбөр албан ёсны дансанд тодорхой заавар, хэлбэрийн дагуу хийгдсэн тохиолдолд захиалга албан ёсоор хийгдэж баталгаажсан гэж үзнэ.
- Хэрэглэгч захиалга хийх, төлбөр гүйцэтгэх, бараа хүлээж авах бүрд хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим шууданд болон бүртгүүлсэн гар утсанд мэдэгдэл илгээнэ.
- Захиалгын төлбөр гүйцэтгэл, тээвэрлэлт, аюулгүй байдал зэргийг харгалзан төлбөр гүйцэтгэгдсэн өдрөөс хойш бэлэн барааг Улаанбаатар хот дотор хүргэх хугацаа 24-48 цаг хөдөө орон нутагт 48-72 цагийн дотор хүргэх бөгөөд
- Давагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, мөн хэрэглэгчээс шалтгаалсан саатлаас хүргэлт тодорхойгүй хугацаагаар саатаж болзошгүй.